Цэцэрлэгийг номын сантай болгох хандивын аян эхэллээ
                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын зүүн талын ашиглалтгүй байсан жигүүрийг 14 дүгээр цэцэрлэг болгон сэргээн засварлаж, ашиглалтад оруулаад нэг жил болж байна. Тэгвэл тус цэцэрлэгийг ирэх хичээлийн жилд Номын сантай болгох санаачлагыг МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын танхимын Эрхлэгч, “Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт”-ийн захирал Н.Бурмаа гаргажээ.
                    
                         2706天