БУЛГАН: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд малчин бүр оролцоно
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, "Нэг жуулчинд - Нэг хонь" төсөл хөтөлбөрийг танилцуулахаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг суманд энэ сарын 2-5-нд ажиллаж, иргэд, малчдын төлөөлөлтэй уулзалт хийж байна.
506天