21 аймагт ачаа тээврийг найдвартай, шуурхай хүргэх нөхцөл Дарханд бий боллоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, авто тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, сум суурин хүртэл хүртээмжтэй болгох, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор Монгол шуудан ХК болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт энэ оны 4-р сард гарын үсэг зурсан.Тэрхүү санамж бичгийн биелэлтийн нэг нь Дархан хотод хэрэгжиж эхэллээ.
2835天