Их говийн тэргүүн манлай дуучин шалгаруулах уралдаан болно
Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь нутгийн ард иргэдийн дундаас төрсөн ардын дуу, нутгийн зохиолчдын дуу, "Баян буурал“ дууны түүврийн дуунуудыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, дуучдын урын санг баяжуулах, нутгийн ардын болон нутгийн зохиолчдын дууны өв сан, соёлыг дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран "Их говийн тэргүүн манлай дуучин" шалгаруулах 11 дэх уралдааныг зургадугаар сарын 22-23-нд зохион байгуулахаар боллоо.
2187天