Орон нутгийн сэтгүүлчид Өмнийн говийн бүтээн байгуулалттай танилцав
Дорноговь /MОНЦАМЭ/. Эх орны өнцөг булан бүрт ажиллаж, бүтээж туурвиж байгаа 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл дөрөө харшуулж Өмнийн говийг зорив.Сэтгүүлчид эл аймагт өрнөж байгаа онцлох уул уурхай, бүтээн байгуулалт, олборлох үйл ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, байгаль орчны асуудлууд, аймаг сумын хөгжил дэвшил, уурхай дагасан ард иргэдийн амьдралын заримаас нүдээр үзэж, чихээр сонссон.
2856天