ДОРНОГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв
Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан энэ оны 12 дугаар сарын 24-31-нийг хүртэл Сайншанд болон Замын-Үүд сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргалаа.
167天