Аймгийн аварга малчид тодорлоо
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар мал аж ахуйн салбарт олон жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан малчдыг шалгарууллаа.Аймгийн хошой аварга малчин өрхөөр Хөвсгөл сумын Элст багийн малчин А.Сүхбаяр, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин А.Гантөмөр, Айраг сумын Нард багийн малчин Д.Гангандорж, Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Н.Амарбаяр Алтанширээ сумын Зараа багийн малчин Л.Мөнхбат тус тус шалгарчээ.
1583天