ДОРНОД: Зургаан булгийн эхийг хашаалав
Чойбалсан, 2023 оны 10 дугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Таван сумын зургаан булгийн эхийг хашаалав. Тодруулбал, Хөлөнбуйр сумын “Чулуутын булаг”, Баянтүмэн сумын “Хустайн булаг”, Булган сумын “Шанагын булаг”, Гурванзагал сумын “Мэлхийн булаг”, Матад сумын “Сүмийн булаг”, “Хөх усны булаг"-ийг хашаалжээ.
478天