ДОРНОД: Хүүхдийн шинэ эмнэлгийг зун ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн дэргэд барьж байгаа Хүүхдийн шинэ эмнэлгийг энэ оны 5-7 дугаар сард ашиглалтад оруулна. Шинэ эмнэлгийн барилгыг “Их базар констракшн” ХХК барьж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна.
БОЭТ зургаан өөр газарт байрлал бүхий барилгатай. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор зарим амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмч мэргэжилтнүүд өвчтөнөө эмнэлэг хооронд зөөх шаардлагагүй болох юм.
Шинээр барьж буй 200 ортой шинэ эмнэлэгт зүүн амбулатори, хүүхдийн эмнэлгийн барилгад одоо үйл
ажиллагаа явуулж буй тасгууд болон нэгдсэн гал тогоог нүүлгэхээр төлөвлөжээ.