СЭЛЭНГЭ: Халаалтын цогц төхөөрөмжийг нэвтрүүлснээр дулааны эрчим хүч, үр ашиг маш сайн дээшилнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын зарим айл өрх, ААНБ-ууд жилийн жилд халахгүй, даарч хөрч, зутарч өвөлжиж байна гэх гомдлыг тээсээр нэлээд хэдэн жилийг ардаа орхисон. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ажил авсан анхны өдрөөсөө эхлэн энэхүү халаалтын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын удирдлага, инженер техникийн болон холбогдох хүмүүстэй уулзаж, үйл ажиллагаатай нь хэд хэдэн удаа очиж танилцаж байсан удаатай.Тэгвэл энэ байдлыг халах үүднээс үйл ажиллагаандаа эрс шинэчлэлт хийхээр “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын шинэ дарга Б.Алтансүх шийджээ. Тэрээр орчин цагийн халаалтын цогц төхөөрөмж болох ялтсан төхөөрөмжийг шинээр 4 чиглэлд суурилуулах ажлыг хамт олноо удирдан зохион байгуулж байна. Энэхүү төхөөрөмж нь манай аймгийн хувьд шинэлэг боловч дэлхийн олон оронд ашигладаг аж. Харин 2006 оноос Улаанбаатар хотод нэвтэрчээ. Тус байгууллагын инженер техникийн ажилчид энэхүү дахин дамжуулах шугамаа шинээр тавьж, тоноглолуудаа угсарч байхад нь таарч Б.Алтансүхтэй ярилцлаа.
1018天