Мэргэжилтнүүд мэдлэгээ нэмлээ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ХХААГ, БНСУ-ын Канвон мужийн ХАА-н технологийн хүрээлэнтэй хамтран хоёр өдрийн турш сургалт зохион байгуулж, хүнсний ногоог хэрхэн зөв тариалах онолын мэдлэг олгож, үргэлжлүүлэн хүлэмжид зөв тариалах практик зөвлөгөө мэргэжилтнүүдэд өгч, сертификат олголоо гэж Үр тариа, төмс хүнсний ногоо хариуцсан мэргэжилтэн Ц.Алимантуяа хэлэв.
2931天