Дөргөн сум бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөтэй болно
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 22 дугаар тогтоолоор “Бэлчээр ашиглалтыг сайжруулах хөтөлбөр” /2019-2022 он/ баталсан байдаг. Тус хөтөлбөрийг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор Дөргөн сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө” боловсруулж эхэллээ.
2229天