“Тогтвортой хөгжлийн боловсрол - Манай цэцэрлэгт” өдөрлөг болов
Ховд/МОНЦАМЭ/ Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг эцэг эхчүүдэд танин мэдүүлэх, цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа эцэг, эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгээр хүүхдийн сурах, хөгжих орчныг сайжруулах, бусад цэцэрлэгийн эрхлэгч, багш нартай туршлага солилцох зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг “Тогтвортой хөгжлийн боловсрол - Манай цэцэрлэгт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг хийв.
2599天