Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль боллоо
Ховд/МОНЦАМЭ/Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна. Тус дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д зохион байгууллаа.
2560天