ХӨВСГӨЛ
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар ханган ажиллаж байна гэж дүгнэв
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан  “Шуурхай бүлэг өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн VII хуралдааныг хийж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилтийн нөхцөл байдал болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах эрсдэлийн түвшингээ тодорхойлон “Өндөржүүлсэн бэлэн байдлын идэвхжлийн горим”-д шилжин ажиллаж байгаа гэдгийг Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.   Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас батлагдсан төсөвтөө багтаж өр авлага үүсгэхгүйгээр ажиллахыг чиглэл болгож байгаа хэдий ч цаг үеийн нөхцөл байдал, зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай доорх зардлуудад төсөв хөрөнгө дутагдаж хүндрэл үүсч байгааг Шуурхай бүлэг-т танилцууллаа.
1950天