Гол, мөрөн, нуурын мөсний нягт багасан хэврэгшиж байгааг анхааруулав
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл ажиглагдаж мөсний нягт багасан хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
1923天