Хилчин эмэгтэйчүүд чуулав
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хилчин
эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж байна. Хилчин эмэгтэйчүүд гэр бүл, хүүхэд
залуучуудын чиглэл, харилцаа хандлага, амьдрах ухаан, эрүүл мэндийн сургалтууд
авахын зэрэгцээ хоорондоо ойр дотно танилцах, хилийн заставт болон ажил,
амьдралд тулгарч байгаа асуудлуудаа шийдвэрлэх, дээд шатны байгууллага,
удирдлагуудад дуу хоолойгоо нэгтгэн хүргэх зорилготой чуулж байна.
2297天