ХӨВСГӨЛ: Түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 1 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд
гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой
байдлын газрын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111
дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж байна.
45天