Б.Бат-Эрдэнэ: Тэмцээн уралдааны шалгуур үзүүлэлтийг нэмж чанарт анхаарах шаардлагатай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нар өнөөдөр Биеийн тамир спортын улсын хорооны үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.
1117天