У.Хүрэлсүх: Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтэд оролцож үг хэллээ.
1243天