УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон “Гашуунсухайт-Ганцмод” боомтод ажиллав
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолоор байгуулсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод энэ сарын 19-нд ажиллав.
92天