Ердийн зэвсгийн худалдааг зохицуулах олон улсын хүч чармайлтыг дэмжиж ирснийг тэмдэглэлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Женев хотноо 8 дугаар сарын 22-26-нд болж буй Зэвсгийн худалдааны гэрээнд оролцогч талуудын 8 дугаар бага хурлын өчигдрийн Бүгд хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг танилцуулж үг хэлэв.
1035天