Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ.
1195天