Польшийн бизнес эрхлэгчид Монголд ирээд байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Польш улсын барилгын зураг төсөл, онгоц үйлдвэрлэл, хүнсний салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирээд байна. Тэд өнөөдөр болсон Монгол-Польшийн бизнес уулзалтад оролцлоо. Монгол Улсад суугаа БНПУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МҮХАҮТ Европын Бизнес клубтэй хамтран зохион байгуулсан бизнес уулзалтад Польшийн онгоц үйлдвэрлэгч, барилгын зураг төсөл, хүнс, хуулийн зөвлөх үйлчилгээний чиглэлийн 5 компанийн төлөөлөл, Монголоос 30 компани, ААН-ийнхэн оролцов.
1181天