Шадар сайдад Н.Энхбаярыг томилуулах саналаа Ерөнхий сайдад хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-10 11:05:36

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлэхээр санал хүргүүлжээ.

“Шударга ёс эвсэл” АН-ын бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулахдаа Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарыг Эвслийн бүлгээс нэр дэвшүүлж байхаар тохиролцсон аж. Энэ дагуу эзэнгүй байгаа Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд одоо Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаа Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлж, Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулах санал гаргасан байна. Уг саналыг МАХН-аас албан ёсоор ирүүлсний дагуу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй албан бичгийг өнөөдөр өглөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.

Н.Гантуяа

相关新闻