Мэргэжлийн анги, албадууд бэлэн байдлаа шалгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болох гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд орон нутгийн 12 алба, тусгай болон ерөнхий зориулалтын 25 гээд нийт 37 мэргэжлийн анги, алба жагсана. Эдгээр анги албадууд өнөөдөр өглөө 06 цагт дуут дохиогоор цуглаж, аймгийн засаг дарга болон холбогдох хүмүүст бэлэн байдлаа шалгууллаа.
“Энэ удаагийн сургуульд оролцож байгаа анги албадын бэлтгэл сайн хангагдаж, хувцас, аранзны байдал, жагсаал гээд сайхан жигдэрч эхэлсэн байна. Манай газрын зүгээс мэргэжлийн анги албадууд, иргэд, төрийн болон ТББ-уудад зориулсан сургалт мэдээллүүдийг шат дараатайгаар өгч байна. Үүний үр дүнд өнөөдрийн анхны үзлэгээр боломжийн гэсэн үнэлгээг аваад байна. Гэхдээ үлдсэн хугацаанд бид дахин бэлтгэл сургуулилт хийх болно” гэж аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ ярив.

“Энэхүү иж бүрэн сургуульд ОБЕГ төдийгүй Сүхбаатар аймаг онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ нь иргэд болзошгүй аюулд бэлэн байх, аюул учирсан тохиолдолд мэргэжлийн анги байгууллагууд, иргэд бэлэн байж, зохих заавар журмын дагуу ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах дадлага ажил юм. Монгол Улс төдийгүй Сүхбаатар аймагт гамшгийн эрсдэл өндөр байгаа. Газар хөдлөх, гал түймрийн, үер усны гээд ямар ч аюул манай аймагт тулгарч болно. Эдгээр аюул ослын үед анги нэгтгэлүүд бүрэн чадвар эзэмшсэн байх ёстой гэсэн зарчмыг барьж, бид дадлага сургууль хийж байгаа юм. Нөгөө талаар иж бүрэн сургууль гэдэг утгаараа манай иргэд ч гэсэн маш идэвхтэй оролцох ёстой. Сургуулийн өдрүүдэд ОБЕГ-ын удирдлагууд өөрсдийн биеэр ирж танилцаж, үнэлгээ өгнө” гэдгийг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ.
Иж бүрэн сургуулийн үеэр Баруун-Урт сумын иргэд нүүн шилжих бол, Сүхбаатар сумын иргэдийг дээрх мэргэжлийн анги, албадууд нүүлгэн шилжүүлэх юм.
Энэ талаар Баруун-Урт сумын засаг дарга М.Идэрбат хэлэхдээ “Манай сумын хувьд иргэдийн нүүн шилжих ажлын бэлтгэлээ хангаж байна. Бидний зүгээс багуудаа хуваарилах, нүүх маршрутыг тодорхой болгох, авах зохион байгуулалт, ажил арга хэмжээ гээд бэлтгэл ажилтай холбоотой зүйлүүд бүрэн хийгдсэн. Баруун-Урт сумын онгоц буудлын зүүн талд иргэд нүүн шилжиж, байрлах ёстой. Энэ ажлыг сургууль гэдэг талаас нь биш улс орон даяар гамшгийн давтамж ойртож байгаа учир болзошгүй гамшиг ослын үед ард иргэдийг авран хамгаалах дадлагад бид суралцсан байх ёстой гэсэн үүднээс харж, ач холбогдол өгч байна. Иргэд ч гэсэн үр дүнг нь бодож, идэвхтэй оролцох ёстой. Тиймээс иргэдээ бүрэн хамруулах, тэднийг уриалах ажлыг мөн хийж байгаа.” гэсэн юм.

Т.Одончимэг