Мандалд цэцэрлэг, эмнэлгийн байруудыг өргөтгөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 9-ны энэ өдөр Мандалчуудад тэр дундаа Сэлэнгэ нутгийн ирээдүй болсон хүүхэд, багачуудын хувьд их баярын өдөр тохиолоо.
Энэ өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багт 50 хүүхдийн багтаамжтай, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Хэрх тосгонд 75 хүүхдийн багтаамжтай “Хэрх янзагахан” цэцэрлэгийн өргөтгөл, Улсын тэргүүний “Нархан” цэцэрлэгийн 75 хүүхдийн өргөтгөл, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 4 давхар байрын өргөтгөлүүд тус тус ашиглалтад оржээ.
Улс орон даяараа хямралтай хэдий ч Мандалчууд хөгжлөөрөө бусдаас түрүүнд алхаж байгаа энэ мөчид Мандал сумын иргэд, хүүхэд багачууд тун ч их баяртай байгаагаа илэрхийлж байв. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрсөн нутгийнхаа хөгжил, ирээдүйн төлөө хийж буй ажлын эхлэл ажээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг