Инфляци Монголбанкны зорилтот түвшнээс гурав дахин багасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-14 17:53:33

Өнгөрсөн 11 сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 2.1 хувьтай гарлаа. Инфляци Монголбанкны зорилтот түвшнээс даруй гурав дахин бага гарсан нь махны үнэ буурсантай холбоотой гэдгийг албаныхан тодотголоо.

Тодруулбал гадаад худалдааны бараа эргэлт 11 сарын байдлаар 7.74 тэрбум ам.доллар болжээ. Харин экспорт 4.24 тэрбумыг  бүрдүүлж  гадаад худалдааны тэнцэл 750 орчим сая ам.долларын ашигтай гарсан байна.Ийнхүү гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан ч худалдааны бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 23 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Түүнчлэн импортын хэрэглээ буурахад автомашин болон түүний эд анги, түлшний импорт буурсан нь голлон нөлөөлжээ.

 Б.Заяа

相关新闻