МАН Удирдах зөвлөлдөө 8 хүнийг оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН сонгуулийн бэлтгэл ажлыг хангахын тулд гүйцэтгэх байгууллагын гишүүдийн тоог өнгөрсөн бямба гарагт хуралдсан III бага хурлаар нэмэгдүүлжээ.
Баг хорооны түвшинд намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчид 5-7 байсан бол 7- 9, сум, дүүрэгт 7-9 байсан бол 9-11, аймаг, нийслэлийн хэмжээнд намын байгууллагын тэргүүлэгчид 7-13 байсан бол 13-17, Удирдах зөвлөлийн гишүүний тоо 21 байсныг 29-31 болгожээ.
Түүнчлэн намын Нарийн бичгийн даргаар нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааг Удирдах зөвлөлтэй уялдуулж ажиллах үүднээс МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарыг сонгожээ.
Дээр нь Удирдах зөвлөлийн гишүүнээр НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, МАН-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Сү.Батболд, Шадар сайд асан У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нарын найман хүнийг оруулжээ.
Б.Туул