МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-23 14:33:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир шинээр бүлгийн даргыг томилох шаардлага үүссэн юм. Хуралдааны танхимаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон гишүүдийн нууц санал хураалтаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. 


Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулгыг сонсож, холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив. Засгийн газраас боловсруулж буй Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, тус хоёр хуулийн төслийг цаашид ажлын хэсэг гарган илүү нарийвчлах, хамтатган судлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ.


Мөн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсов.

相关新闻