Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рейлбусыг дахин аялуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-15 12:22:29

Энэ сарын 9-нөөс Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рейлбусыг дахин аялуулж эхэлсэн байна.

Өдөр бүр Улаанбаатар-1 өртөөнөөс 09.30 цагт хөдөлж, Толгойт, Баянбуурал, Түнхэл, Зүүнхараа өртөөнд зогсож, Дархан-1 өртөөнд 13.30 цагт очиж буй аж. Дархан-1 өртөөнөөс 14.00 цагт хөдлөн Зүүнхараа, Түнхэл, Баянбуурал, Мандал, Толгойт өртөөнд зогсолттой аялж, Улаанбаатар-1 өртөөнд 18.11 минутад ирнэ хэмээн албаныхан хэллээ.

Б.Заяа

相关新闻