Ажилгүй иргэдийг АСЕМ-ын үйлчилгээний ажилд бүртгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохиох бэлтгэл ажил ид өрнөж байна. Ажилгүй иргэдийг АСЕМ-ын зочид буудлуудад үйлчилгээний ажилд албан ёсоор бүртгэж эхлэхээр боллоо.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн Үндэсний төвд энэ сарын 21 хүртэл бүтгэх юм. Хоол үйлдвэрлэл тогооч, талх нарийн боов болон зочид буудлын үйлчилгээний ажилтнууд хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч бармен, хөтөч тайлбарлагч гэсэн ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх аж.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчид буудаллах зочид буудлуудад 3200 гаруй иргэн ажиллах юм. Зочид буудлуудад одоо ажиллаж байгаа ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, 600-аас доошгүй нь оюутан залуучуудыг хөтөч, тайлбарлагчийн ажлын байранд, 800–аас доошгүй ажилгүй иргэдийг дээрх ажлын байранд зуучилна хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа