Банкууд 20.0 сая юань худалдах санал ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.0-1998.11 төгрөгийн ханшаар 6.9 сая ам.доллар худалдан авах, 308.0-308.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 308.91-309.0 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал ирүүлжээ.
Харин Монголбанк арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк 100 хувь биелүүлжээ.