МСҮТ-ийн 7 захирлыг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-18 09:12:39

Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбараас нийт 7 МСҮТ-ийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах болжээ.

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь “Дархан өргөө” Политехник коллеж, Завхан аймаг дахь Политехник коллеж, Ховд аймаг дахь “Хөгжил” Политехник коллеж, Увс аймаг дахь Политехник коллеж болон Улаанбаатар хот дахь Барилгын Политехник коллеж, Монгол Солонгосын Политехник коллежийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах аж.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Хөдөлмөрийн яамны 108 тоот өрөөнд ирэх оны нэгдүгээр сарын 05-нд 17.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Харин сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 06, 07-нд болох юм. Ажлын байранд тавих шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн  www.csc.gov.mn, Хөдөлмөрийн яамны www.mol.gov.mn цахим хуудсаар үзэх боломжтой аж.

Ч.Ариунболд

相关新闻