Мал, тэжээвэр амьтдын тооллого дуусч дүнг нэгтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮндэсний статистикийн хорооноос мал, тэжээвэр амьтдын тооллогыг орон даяар зохион байгуулж өчигдөр дуусч дүнг нэгтгэх ажилдаа оржээ.
Мал тооллогыг гурван жил тутамд явуулдаг хашаа худаг, уст цэгийн тооллоготой хамт явуулснаараа онцлогтой аж. Иргэдийн мал, тэжээвэр, амьтдын тооллогын дүнд үндэслэж мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний хэмжээг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр, засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг бий болгоно хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа