Хан-Уул дүүргийнхэн цас, мөсөө цэвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХан-Уул дүүргийнхэн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн олноор зорчдог газруудын цас, мөс, хогийг цэвэрлэж байна.
Яармагийн гүүрнээс хотын төв орох замын ойр орчмын 46 м газрыг, 26 дугаар дунд сургууль, хорооны хэсэг, 2 дугаар хэсгийн зам талбай, дунд голын гүүрны хэсгийн цас, мөсийг арилган хогоо цэвэрлэжээ.
Хан-уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагууд гадаах зам, талбайнхаа цас, мөсийг тухай бүрт нь тогтмол цэвэрлэж, нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг уриалав.
Б.Заяа