Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-24 14:27:22

УИХ-ын МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэх зорилгоор Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдаан зарлажээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэх байсан ч О.Баасанхүү нарын "Шударга ёс" эвслийн 10 гишүүний өргөн барьсан хуулийг ажлын хэсгийн түвшинд дахин хэлэлцэх шаардлагатай болсноос үүдэн хойшлоод байна. Тиймээс Төрийн ордон одоо ажлын хэсгийн хуралдааныг ээлжит бусаар зарлаад байгаа бөгөөд дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боллоо. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд Сонгуулийн хууль орж ирэх юм. 

Н.Туяа

 

 

相关新闻