Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг танахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 14:11:09

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төсвийн тодотголтой холбоотой гурав дахь удаагийн хэлэлцүүлгийн дүнг танилцуулсан байна.


Тэрбээр энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Сангийн сайд мэдээлэлдээ, “Өнгөрсөн хугацаанд төсвийн Ерөнхийлөн захирагч нар болон иргэд, олон нийтээс тодорхой саналуудыг авсны үндсэн дээр төсвийн тодотголыг эцэслэж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Тодотголд тусгахаар оруулж ирсэн үзүүлэлтүүдийг өмнө нь танилцуулж байсан. Зарим тоон үзүүлэлтэд дахин өөрчлөлт орсон. Учир нь, төсвийн орлого буурсан тул төсөвтэй уялддаг бусад хуульд мөн өөрчлөлт орно.


Тиймээс тэдгээр өөрчлөлт орж буй хуулиудыг хамтатган өргөн барих юм. Товчдоо бол, энэ оны эцэс гэхэд төсвийн орлого 2.3 их наядаар тасалдана гэж тооцож байсан бол өнөөгийн дүнгээр 3.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Гэхдээ бид зардал талдаа тавих зайлшгүй төлбөр, татаасууд бий. Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг танахгүй" гэв.

 

 

相关新闻