АНУ-д хуй салхи дэгдэж, зургаан хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-24 14:33:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Миссисипи, Теннесси болон Арканзас муж улсад хуй салхи дэгдсэний улмаас зургаан хүн амиа алдаж наад зах 40 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын телевизийн “АВС” компани лхагва гарагт мэдээлжээ.

Тус телевизийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас хэдэн арван байшин барилга эвдэрсний зарим нь бүрэн сүйдсэн байна. Хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол амиа алдсан хүмүүсийн нэг нь долоон настай хүү аж.

Миссисипи муж улсад нийтдээ 14  хуй салхи бүртгэгдсэн байна. Энэ муж улсын өмнөд хэсэгт оршдог Кларксдейл хот их хэмжээний хохирол амсчээ.

Д.Жаргал

 

相关新闻