Уралдааны тэргүүн шагналыг Сэлэнгийн дуучин хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 15:43:19

Монгол туургатан дуучдын дунд зохион байгуулагдсан Монгол ардын дууг “Гарамгай сайн дуулах дуучин” уралдаанд Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин Э.Бат-Эрдэнэ, Ч.Өрнөхбаяр, Н.Баасанжаргал нар амжилттай оролцоод ирлээ. 

Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 75 дуучин оролцож, авьяас чадвараа сорин, хоёр үе шаттай зохиогдсон уг уралдаанд Э.Бат-Эрдэнэ хүртэж, тэргүүн байрын өргөмжлөл, алтан медалийн эзэн болжээ.

Харин дуучин Ч.Өрнөхбаяр тусгай байрт шалгарч, Монголын радиогийн “Алтан фонд”-д өөрийн хүссэн дуугаа, хүссэн үедээ бичүүлж үлдээх эрхийг гардан авсан аж. Энэхүү эрх нь тэрбүр дуучин хүнд олдоод байдаггүй, ховорхон хувь заяа шүү хэмээн тус чуулгын дуу ангийн багш Ж.Дашдаваа бахархан өгүүллээ. Ийнхүү Сэлэнгийн дуучид чадварлаг гэдгээ олон улсын тайзнаас харуулж чадлаа.

Дархан хотын Залуучууд театрын ахмад дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Алтанцэцэгийн нэрэмжит уг уралдаан Дархан-Уул аймагт болсон юм. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻