Эх нярайн эндэгдэлгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗасгийн газрын өнгөрсөн оны 292 дугаар тогтоолын дагуу аймгуудын Онцгой комисс алслагдмал нутагт амьдарч байгаа жирэмсэн эх, 0-5 насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа гаргажээ.
Энэ хүрээнд төрөх дөхсөн эмэгтэйчүүдийг төв суурин газарт авчирсан байна. Одоогоор эх нярайн эндэгдэлгүй байгаа аж.
Өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилго бүхий шуурхай бүлгийнхнийг орон нутагт ажиллах үеэр орон нутагт түргэн тусламж, эрүүл мэнд, шуурхай албаны үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэхэд автомашингүйдэх тохиолдол гарч байжээ. Ялангуяа, газар зүйн өвөрмөц тогтоцтой, уулархаг, бартаа ихтэй замтай аймгуудын зарим сум түргэн тусламж хүргэх машин дутагдалтай байгаа тул шуурхай бүлгийнхэн холбогдох газарт нь уламжилсан байна.
Б.Туул