“100 Хар үйл явдал”-ын жагсаалтыг гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-11 16:27:04

МЗХ-ны “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн 21 аймгийн салбар зөвлөлөөрөө дамжуулан 1992 оноос өнөөг хүртэлх “100 Хар үйл явдал”-ын жагсаалтыг гаргах болжээ.

Тус хөдөлгөөн 2015 оны 10 дугаар 02-ноос 12 дугаар сарын 02-ны хооронд иргэдээс утсаар болон онлайнаар дамжуулан санал авчээ. Иргэд нийт 200 гаруй хар үйл явдлыг нэрлэсэн бөгөөд эдгээрийг нэгтгэсэн “Хулгайчгүй Монгол” тараах материал саяхан хэвлэгдэн гарчээ. Уг материалд иргэдийн нэрлэсэн 200 гаруй хар үйл явдал, санал асуулга, мөн 1992-2016 он хүртэлх УИХ-ын гишүүд, Засгийн Газрын гишүүд гээд тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүсийн мэдээлэл багтсан бөгөөд ямар нэгэн цензургүй зөвхөн ард иргэдийн саналыг тусган оруулснаараа онцлог хэмээн МЗХ-ноос мэдээллээ.

Тус тараах материал 50 мянган хувь хэвлэгдсэн ба 21 аймаг, 9 дүүрэг гээд орон даяар үнэ төлбөргүй тараана. Уншигчид тус үйл явдлуудыг уншаад санал нийлж байвал "#" гэсэн тэмдэглээний ард тухайн үйл явдлын дугаарыг бичээд 141814 тусгай дугаарт илгээх аж. Хамгийн олон санал авсан 100 хар үйл явдлыг нэрлэх аж. Мөн энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл олон нийтийн нэрлэсэн эдгээр 100 Хар үйл явдлуудад оролцсон, гүйцэтгэсэн зохион байгуулсан этгээдүүдийг нэг нэгээр нь нэрлэх аж.

Ч.Ариунболд

相关新闻