Уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлүүлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод байгаа уурын болон усан халаалтын 174 ширхэг зууханд есдүгээр сарын 15-наас эхлэн түүхий нүүрс түлэхийг хориглож байна.
Засгийн газрын 2018, 2022 оны тогтоолыг хэрэгжүүлэхээр нийслэлийн нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.
Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын
дарга Д.Мөнхбаатар ярихдаа, “Өнгөрсөн өвөл 174 ширхэг зууханд 87 мянга гаруй тн түүхий нүүрс
түлсэн. Түүхий нүүрсний агаарт ялгаруулах бохирдлын хэмжээг мидлинг, хагас
коксон түлштэй харьцуулахад их. Судалгаагаар Багануурын түүхий
нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь байдаг бол мидлинг 22, хагас кокс 11 хувьтай
байсан. Иймд уурын болон усан халаалтын зууханд түүхий нүүрс түлэхийг зогсоож,
мидлинг, баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийн тогтвортой байдлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, “Энержи Ресурс”-ийн шигшсэн мидлинг
нийлүүлнэ. Одоогоор Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд зуух
хэрэглэдэг 112 байгууллага манлайлж байна” гэлээ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд 27
зуухыг хийн түлшинд шилжүүлж эхэлсэн бөгөөд уурын болон усан халаалтын
зууханд технологийн үнэлгээ хийж, баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөөг үе шаттай батлуулж байгаа аж.