Үндэсний их сур харвааны хаалтын тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 17:39:42

Энэ жилийн Үндэсний их сур харвааны  хаалтын тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд эхэллээ.

Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх сур харваа нь Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг  бөгөөд хаалтын тэмцээнд нийт 400 гаруй харваач оролцож байна. Сур харваа нь буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэсэн 3 төрөлтэй.   Сэлэнгэ аймагт Халх харваа илүү хөгжсөн бол  Буриад харваагаар Дорнод аймгийн тамирчид илүүрхдэг.

Б.Заяа

相关新闻
注释