Дотоодын үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 16:43:04

Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас зохион байгуулж буй “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ий хүрээнд тус яамнаас төр, хувийн хэвлийн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдээс ханган нийлүүлэх хамтын ажиллагааны Санамж бичигт Аж үйлдвэрийн яам, БСШУЯ, НЗДТГ гарын үсэг зурлаа.

Мөн АҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” компани, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хооронд, Монголын Жижиг, дунд дэлгүүрүүдийг дэмжих холбоо, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻