Гэр оронгүй иргэдийг “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын цагдаагийн газраас “Зөв амьдрах ухаан” ТББ-д хүлээлгэн өгсөн гэр оронгүй иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д шилжүүлэх болжээ.
Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/29 дугаар захирамж гаргажээ. Уг захирамжаар “Зөв амьдрах ухаан” ТББ-аас хүлээж авсан иргэдийг нийгэмд бие даан амьдрах чадварт сургах, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгажээ.
Мөн гэр оронгүй иргэд болон тэдний хэрэглэж байсан эд хөрөнгийг Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д шилжүүлэх ажлын хэсэг байгуулж, даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатарыг томилжээ.
Ч.Ариунболд