Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ 21, 22-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.
Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өгч буй мэдээллээр 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, салхи 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байх юм.
Харин энэ сарын 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Н.Туяа