“Inspiring the Youth” арга хэмжээнд Монголын 100 гаруй залуус оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-08-24 21:04:21
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Inspiring the Youth” арга хэмжээг Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. 


Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх  Б.Жавхлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Кембрижийн их сургуулийн магистрын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Др. Женнифер Мартин нар нээлтийн үг хэлэв.


Тус арга хэмжээний үеэр Кембриджийн их сургуулийн доктор Женнифер Мартин “Unlocking Potential – Building Your Dream from Scratch” сэдвээр лекц тавьж, Монголын 100 гаруй залуус нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо. 


Хэлэлцүүлгийн явцад оролцогчид Монголын тэргүүлэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр бизнес төлөвлөгөө боловсруулж, шинэлэг санаа, санаачилгаа танилцуулсан нь урам зориг авах, шинэ боломжуудыг эрэлхийлэх, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлсэн юм.



相关新闻