Хятадын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ 33 сая 660 мянгаар илүү

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:07:14

Хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг Хятадууд  хэдийнээ тэрбум давсан бөгөөд өнгөрсөн онд нийт 1 тэрбум 374 сая 620 мянган хүн тоологдож өнгөрсөн оныхоос 6 сая 800 мянгаар  өсчээ хэмээн Хятадын Статистикийн газраас энэ сарын 19 ний өдөр мэдээлсэн байна.

Хүйсний  бүтцээс харвал   704 сая 140  мянга нь эрэгтэй, 670 сая  480 мянга нь эмэгтэй бөгөөд  эрчүүдийн тоо  33 сая 660 мянгаар илүү байгаа аж.

Харин насны бүтцийн хувьд 16-аас дээш 60-аас доош насны  буюу хөдөлмөрийн насны хүн ам  910 сая  96 мянга байгаа нь өнгөрсөн оныхоос 4 сая 870 мянгаар буурсан үзүүлэлт бөгөөд  энэ нь  нийт хүн амын 66.3 хувийг бүрдүүлж байгаа аж. Нийт хүн амын 16.1 хувь буюу  222 сая   нь 60- аас дээш насных бол 65-аас дээш насны өндөр настнууд  хүн амын 10.5 хувийг эзэлдэг байна.

Бээжин. Д.Энхчимэг

相关新闻