Хот нийтийн аж ахуйн салбарт ашиглах тусгай зориулалтын 66 машин механизмыг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-27 16:13:11

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хот нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэх хүрээнд тав дахь ээлжийн тусгай зориулалтын 66 машин механизмыг хүлээн авлаа.


Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ.  Дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллага 2024, 2025 онд үйлдвэрлэсэн 80 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм. Өнөөдөр тав дахь удаагийн төхөөрөмжийг олгосон бол үлдсэн төхөөрөмжийг хуваарийн дагуу наймдугаар сард нийлүүлж дуусахаар төлөвлөж байна. Эдгээрийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглах аж.


Ташрамд дурдахад, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийжээ. 








相关新闻